Сайн байна уу? Манай байгууллага хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулж байгаа юм. Энэхүү судалгааны зорилго нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлж цаашид үйл ажиллагаагаа сайжруулах, судалгааны үр дүнд үндэслэн хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд оршино. Та судалгаанд хамрагдсанаар өөрийн санал, хүсэлтийг “Гүний-ус” ХХК-д хүргэх болно. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах бөгөөд зөвхөн судалгааны нэгдсэн дүгнэлт гаргах, статистикийн тоон шинжилгээнд ашиглах болно.