ШУУРХАЙ УТАС: 7053-2843

Усны тоолуурын тухай

Хамгийн анхны хэмнэлтийг гэртээ усны тоолуур тавиулахаас эхлэх юм. Төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон усны тоолуургүй  өрхийн 1 хүний хоногийн усны хэрэглээг 230 литр хэмээн тооцдог. Харин усны тоолуур тавиулаад дундаж хэрэглээг тооцоход 1 хүний хэрэглээ 80-82 литр байдаг аж. Багагүй зөрүүтэй тоо гарч байгаа биз. 

БОНХЯ-ны Сайдын 2013 оны А-156 тоот тушаалаар батлагдсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ын 3.6-д хэрэглэгчийн эрх үүргийг тодорхой заасан байдаг. Үүнд:

3.6.  Ус ашиглагч, хэрэглэгч дараах үйл ажиллагаа эрхэлнэ:

3.6.1.   Ус ашиглагч, хэрэглэгч нь цэвэр болон хаягдал усны тоолууртай байх бөгөөд тоолууржуулах ажлын зардлыг хариуцах;

3.6.2.  Усны тоолуур эвдэрсэн тохиолдолд ус хангагч байгууллагад яаралтай мэдэгдэж, усны тоолуурыг шугамаас салгах, баталгаажуулсны дараа буцааж тавихад байлцах, тоолуурын засвар, суурилуулалтыг тусгай зөвшөөрөл бүхий  аж ахуйн нэгж, байгууллагаар хийлгэх;

3.6.3.  Ус  ашиглагч, хэрэглэгч  нь  шууд сольж тавих нөөц, баталгаатай усны тоолууртай бол хангагч байгууллагын төлөөлөгчийг байлцуулан сольж, заалтыг хоёр тал бүртгэж авах;

3.6.4.  Өөрийн    эзэмшилд   болон    эзэмшлийн   талбайд   байгаа    дамжин хэрэглэгчийн усны тоолуурыг бүрэн бүтэн байлгаж, түүний битүүмжлэлийг хамгаалах;

3.6.5.  Ус  ашиглагч,  хэрэглэгч  нь   усны  тоолуурын  ашиглалтын   хугацааг харгалзахгүйгээр хэмжилзүйн ажил, үйлчилгээний гэрээ, графикийн дагуу тогтоосон хугацаанд хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авах бөгөөд дахин битүүмжлүүлэх;

3.6.6.  Ус ашиглагч, хэрэглэгч усны тоолуураа ээлжит бус баталгаажуулалтад хамруулахыг хүсвэл ус хангагч болон хэмжил зүйн байгууллагад урьдчилан мэдэгдэж, тоолуурыг шугамаас салгахдаа эрх бүхий байгууллагын төлөөллөөр акт үйлдүүлж, зөвшөөрөл бүхий усны тоолуурын лабораторид шалгуулах;

3.6.7. Ус ашиглагч, хэрэглэгчийн тоолуурын заалт мэдэгдэхүйц өөрчлөгдсөн нөхцөлд холбогдох эрх бүхий байгууллагад хандан шинэчлэн солих;

3.6.8.  Ус   ашиглагч,   хэрэглэгчийн  төлөөлөл  нь   хангагч  болон  хяналтын байгууллагын эрх бүхий хүмүүс усны тоолуурын заалтыг  бүртгэхэд байлцан хэмжүүрийн заалт бүртгэж авсан баримт бичигт гарын үсэг зурах.

МАНАЙ ХАЯГ:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн III баг “Гүний ус”ХХК-ны байр Утас:7053-3903, 70533915

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Баасан: 9.00 am – 18.00 pm
Бямба, Ням: Амарна.

GOOGLE ГАЗРЫН ЗУРАГ

ШУУРХАЙ УТАС:7053-2843

24цаг /7хоног нээлттэй утсаар байнга санал, гомдол, дуудлага үйлчилгээ хүлээн авч байна.

FACEBOOK ХУУДАС

Facebook Pagelike Widget