АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- “ГҮНИЙ-УС” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх, хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах”–ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү аудитын үйлчилгээ нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 1, Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5–д заасны дагуу Төсвийн захирагчдын санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх шаардлагын дагуу зарлагдаж байгаа болно. Аудитын зөвлөх үйлчилгээг хуулинд заасан хугацаанд багтаан гүйцэтгэх болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй аудитын хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл болон холбогдох бичиг баримтын хуулбарыг ирүүлнэ. /цахим хуудсанд ирүүлэх ба эдгээр нь Хураангуй жагсаалт бэлтгэх үндэслэл болно/
Улсын бүртгэлийн гэрчилгээ, аудит хийх тусгай зөвшөөрөл /тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь тухайн жилд аудит хийх хуулийн цаглабар хугацаанд хүчинтэй байна/;
Үндэсний аудитын газраас гаргасан аудитын хуулийн этгээдийн жагсаалтад орсон байх, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс гаргасан компаниудад аудит хийх эрхтэй байх;
Аудитын компани нь хариуцлагын даатгалтай байх;
Аудитын компанийн захирал нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй байх;
Аудитын компани нь 4-өөс доошгүй орон тооны хугацаагүй эрхт мэргэшсэн нягтлан бодогчтой байх
Аудитын компанийн захирал болон мэргэшсэн нягтлан бодогчид нь мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй талаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн тодорхойлолт ирүүлэх;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн 21.1 дэх заалтыг зөрчөөгүй байх;
Аудиторууд нь аудитын ажил хийж гүйцэтгэсэн 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 12 – р сарын 14 -нөөс өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 12 – р сарын 17-ний өдрийн 11.00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг “Гүний-ус” ХХК-ийн байр, 2 давхар 207 тоот, Харилцах утас: 88118036
Цахим хаяг: guniius03@gmail.com