Хэрэглэгчдийн ундны усанд хийгдсэн шижилгээний үр дүн
Цэвэр усны шинжилгээг хийхдээ Ариун цэврийн тухай хууль, Усны тухай хууль, Хот суурин усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, “Ундны ус эрүүл ахуйн шаардлага, түүнд тавигдах хяналт” MNS 0900:2009 стандарт, “Хот суурин газрын ундны ус түгээх цэгийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5775:2007 стандартыг ханган ажиллах зорилгоор Ундны усны стандартын шаардлага хангах ажлын төлөвлөгөө гарган 1-4 дүгээр улиралд Даланзадгад сумын ундны усны эх үүсвэр болон ус түгээх байр, хэрэглэгчидээс ундны усны дээжинд аймгийн МХГ-ын лабортори, ЦУОШГ-ын лабортори, компаний лаборториор сорьц шинжилгээнд хамруулж ажиллаа.
2017 онд Мэргэжлийн хяналтын газрын лабораторт химийн 6 удаагийн давхардсан тоогоор 73 сорьцонд, нян судлал бактерлогийн 8 удаагийн давхардсан тоогоор 83 сорьцонд гүний худаг, нөөцийн сан, ус түгээх байр болон хэрэглэгчдийн ундны усны дээжийг шинжилгээнд хамруулсан. Дээж шинжилгээнд химийн 14, нянгийн 3, нийт 17 үзүүлэлтээр шинжилсэн байна. Өөрийн лабораторт Ус түгээх байраас 2 удаагийн 62 сорьц, гүний худгуудаас 3 удаагийн 15 сорьц, газар доорхи ф-1000мм бүхий зангилаа худгийн цэвэр усны шугамын уснаас 3 удаагийн 3 сорьц, нөөц сангийн уснаас 18 сорьц ,хэрэглэгчээс 17 сорьцыг тус тус авч шинжилгээнд хамруулан ажилласан.
Хэрэглэгчдийг хангаж буй ундны усны үзүүлэлт:
№ | Үзүүлэлт | Шаардлага, хэмжих нэгж | УТБ | Эх үүсвэр | Хэрэглэгч |
1 | Хатуулаг мг-экв/л | <7 | 2.1+3.3 | 2.7+2.8 | 2.9+3.1 |
2 | Кальци мг/л | <100 | 22.04+50.1 | 44.08+48.09 | 40.08+46.09 |
3 | Магни мг/л | <30 | 2.43+14.59 | 4.86+6.08 | 8.512+10.94 |
4 | Хлорид мг/л | <350 | 14.02+28.4 | 14.2+21.3 | 7.1+19.17 |
5 | Сульфад мг/л | <500 | 15+87.5 | 30+60 | 17.5+25 |
6 | Нитрид мг/л | <1 | 0.001+0.01 | 0.001+0.005 | 0 |
7 | Нитрад мг/л | <1.5 | 0.6+1.8 | 0.1+1.1 | 1.1+1.7 |
8 | Аммиак мг/л | <1.5 | 0.05+0.43 | 0.13 | 0.1+0.14 |
9 | Төмөр мг/л | <0.3 | 0+0.29 | 0.17 | 0.03+0.2 |
10 | Фтор мг/л | 0.7-1.5 | 0+1.47 | 0.29+1.33 | 0.45+0.62 |
11 | pH | 7.24+8.03 | 7.28+7.85 | 7.19+7.91 | |
12 | ЦДЧ | 367+493 | 367+398 | 317+397 | |
13 | Эрдэсжилт | 1000 | 187+246 | 186+201 | 191+203 |
14 | Температур | 22+23.9 | 22.8+23.9 |
Ундны усны MNS 900:2005 стандартад харьцуулхад дээрх үзүүлэлтүүд нь ус түгээх байруудын усанд стандарт хэм хэмжээндээ байна.
Мөн Ус түгээх байруудаас улирал тутам ундны уснаас хими, нянгын дээж авч Мэргэжлийн хяналтийн сорилтын лабораторт өгч шинжилүүлдэг.