ШУУРХАЙ УТАС: 7053-2843

Усны талаар сонирхолтой баримт

Ус бол дэлхий дээр байх хамгийн энгийн биетийн нэг билээ. Гэхдээ ус нь маш олон нууцыг өөртөө агуулж байдаг юм. Эрдэмтэд усны талаар судалгааг одоо хүртэл хийж байгаа бөгөөд судалгаа хийх бүртээ шинэ сонирхолтой баримтуудыг нээж илрүүлсээр л байна. Ингээд усны тухай сонирхолтой баримтуудаас хүргэе.

  1. Хамгийн цэвэр ус Финляндад байдаг.
    “ЮНЕСКО”-ийн мэдээлж байгаагаар хамгийн цэвэр ус Финляндад байдаг ажээ. Цэвэр усны судалагаанд 122 орон оролцсон бөгөөд нэг тэрбум хүн аюултай ус хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарчээ.
  2. Халуун усыг мөс болгох нь илүү хурдан

Халуун, хүйтэн ус хоёрын аль нь илүү хурдан хөлдөх вэ? Хэрвээ логик талаас нь авч үзвэл мэдээж хүйтэн ус илүү хурдан хөлдөнө. Учир нь халуун ус эхлээд хөрөх хэрэгтэй байдаг билээ. Гэхдээ туршилтаас харахад халуун ус илүү хурдан хөлддөг гэсэн дүгнэлт гарсан байна.

Харин яагаад халуун ус хурдан хөлддөг талаар тодорхой хариулт байхгүй байна. Магадгүй энэ нь ууршилт, мөсөн тогтоц эсвэл хийн нөлөөллөөс хамааралтай болов уу.

  1. Хэт хүйтэн ус

Сургуулийн физикийн хичээл дээр ус нь 0 градуст хөлдөж, 100 градуст буцалдаг гэж заадаг. Тэгвэл заримдаа ямар ч хольцгүй цэвэр ус 0 градуст ч хөлдөхгүй шингэн хэвээр байдаг байна. Гэхдээ аль ч нөхцөлд ус хөлдөх, буцлах температурын заалт гэж бий.

  1. Ус 3-аас илүү төлөвтэй

Сургуульд байхад л бидэнд ус нь хатуу, шингэн, хий гэсэн 3 төлөвтэй гэж зааж байсан билээ. Харин эрдэмтэд усыг шингэн байдалдаа 5 төлөвтэй, хатуу байдалдаа 14 төлөвтэй байдаг гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

  1. Ус шилтэй адил

Хөлдсөн усыг хүйтэн газар байлгаад байвал юу болох бол? -120 градуст ус наалданги, зунгааралдсан болох бол -135 градуст “шилэн” ус болно. “Шилэн ус” дотор шилний ширхэгтэй адил кристалл бий болдог байна.

  1. Амьдралын эх үүсвэр нь ус

Ус бол амьдралын эх үүсвэр юм. Амьд биет бүр уснаас тогтсон байдаг. Амьтад-65%, загас-75%, залхаг-99%, төмс-76%, алим-85%, улаан лооль-90%, өргөст хэмх-95%, тарвас-96% нь уснаас тогтдог байна. Хүнийн бие хүртэл уснаас бүтдэг. Нялх хүүхдийн биеийн 86% нь ус байдаг бол насанд хүрсэн хүний биеийн 50% нь ус байдаг

МАНАЙ ХАЯГ:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн III баг “Гүний ус”ХХК-ны байр Утас:7053-3903, 70533915

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Баасан: 9.00 am – 18.00 pm
Бямба, Ням: Амарна.

GOOGLE ГАЗРЫН ЗУРАГ

ШУУРХАЙ УТАС:7053-2843

24цаг /7хоног нээлттэй утсаар байнга санал, гомдол, дуудлага үйлчилгээ хүлээн авч байна.

FACEBOOK ХУУДАС

Facebook Pagelike Widget