ШУУРХАЙ УТАС: 7053-2843

Цэвэрлэх байгууламж болон цооногтой хэрэглэгчдийн бохир усны сорьц шижилгээний дүн

 Цэвэрлэх байгууламж болон цооногтой

хэрэглэгчдийн бохир усны сорьц шижилгээний дүн

Энэ онд манай байгууллага нь  хэрэглэгчдийн бохир усны  дээжинд сорьцын шинжилгээг хийж ажиллаа.

Шинжилгээний зорилго: “Ариун цэврийн тухай хууль”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуурга ашиглалтын тухай”, “Усны тухай”, “Байгаль орчиныг хамгаалах тухай”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай”, “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартыг ханган ажиллах зорилгоор хаягдал бохир усны стандартын шаардлага хангах ажлын төлөвлөгөө гарган 1-4 дүгээр улиралд Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усанд,  бохир усны цооногтой хэрэглэгчдийн цооногоос бохир усны дээж авч шинжилгээг хийж үр дүнг гаргаж ажиллалаа.

Шинжилгээнд хамрагдсан асуудал болон ололттой дэвшилттэй талууд: Цэвэрлэх байгууламж болон бохир усны цооногтой ААНБ, хувийн орон сууцтай 11  хэрэглэгчид хамрагдсан.

Цэвэрлэх байгууламжийн шинжилгээний дүнгийн үзүүлэлтийг графикаар харуулав.

Цэвэрлэх байгууламжийн хягдал бохир усны Нийт азотын агууламж нь MNS 4943 :2015 стандартад харьцуулхад тухайн  саруудад 4,1-4,9 дахин их бохирдолтой байна.

Жинлэгдэх бодисын хэмжээ тухайн саруудад 2,2-7,7 дахин давж бохирдсон байна.

Шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан цооногтой нийт 11-н хэрэглэгчид хамрагдсанаас ААНБ 3, Хувийн орон сууцтай 8 иргэний бохир уснаас дээж авч  шинжилгээг хийж үр дүнг MNS 4943 :2015 стандартад харьцуулж дүнг гаргаж ажиллалаа.

Цооногтой хувийн орон сууцтай хэрэглэгчдийн бохир усанд хийсэн шинжилгээний дүнг графикаар харуулав.

Цооногтой ААНБ бохир усанд хийсэн шинжилгээний дүнг графикаар харуулав.

Дотоодын лабораторийн 2017 оны Хаягдал бохир усны стандартын шаардлага хангах ажлын төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хяналтын газрын сорилтын лабораторт цэвэрлэх байгууламжийн оролт, гаралт, тунгаагуурт бохир усны шинжилгээ хийлгэж ажилласан.

Цэвэрэлэх байгууламжийн оролт, гаралт, тунгаагуураас авсан бохир усны шинжилгээг 2016-2017 оныг харицуулан графикаар харуулав.

ДҮГНЭЛТ:

Цэвэрлэх байгууламжийн хягдал бохир усны Нийт азотын агууламж нь MNS 4943 :2015 стандартад харьцуулхад тухайн  саруудад 4,1-4,9 дахин их бохирдолтой байна. Жинлэгдэх бодисын хэмжээ тухайн саруудад 2,2-7,7 дахин давж бохирдсон байна. Шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан цооногтой нийт 11-н хэрэглэгчийн бохир уснаас дээж авч  шинжилгээнд хамруулхад MNS 4943:2015 стандартын шаардлагыг хангаж байна. Цаашид цооногтой хэрэглэгчдийн бохир усанд стандартын шаардлагын дагуу дээж шинжилгээний үр дүнг тухай бүрт нь тайлагнаж ажиллана

МАНАЙ ХАЯГ:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн III баг “Гүний ус”ХХК-ны байр Утас:7053-3903, 70533915

ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Баасан: 9.00 am – 18.00 pm
Бямба, Ням: Амарна.

ШУУРХАЙ УТАС:7053-2843

24цаг /7хоног нээлттэй утсаар байнга санал, гомдол, дуудлага үйлчилгээ хүлээн авч байна.

GOOGLE ГАЗРЫН ЗУРАГ